Та нэг сумаар олон туулай буудмаар байна уу?

Идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь биеийн хөшингийг арилгах төдийгүй зүрх судас, бөөр, хоол боловсруулах, амьсгалын тогтолцоо гээд эрхтэн тогтолцооны олон эмгэгээс сэргийлэхээс гадна ой тогтоолт муудах, дархлаа сулрах, сэтгэл санаа тавгүйрхэх гээд олон таагүй байдлаас гарах хамгийн үр дүнтэй арга болж чаддаг. Идэвхтэй хөдөлгөөний нэг хэлбэр болох иогийн дасгал нь найман настай балчраас 80 настан хүртэл хийж болох маш зөөлөн хэрнээ өндөр үр дүнтэй арга юм. Иогийг тогтмол хийснээр биеийн уян хатан, сунгалт сайжирч, стресс бухимдал буурч, дархлаа сайжирч, тархины үйл ажиллагаа сэргэж, урам зориг нэмэгдэнэ. Мөн чанартай нойр авахад тусална. Удаан хугацаанд хичээллэсэн тохиолдолд хөгшрөлтийг ч удаашруулах боломжтой. Хотын түгжрэлд нааш цааш явж, цагаа барж стресстэхийн оронд ийш тийш түгжрэлгүйгээр гэрийнхээ тав тухтай орчинд багахан цагийг гаргаж, онлайн анхан ба дунд шатны иогийн сургалт болон иогийн дасгалаас гадна эрүүл мэндийн чиглэлээр богино хугацааны сонирхолтой цуврал лекц бүхий эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд хүссэн үедээ хамрагдах боломж байгааг танд сонордуулахад таатай байна.

Түгээх

Постын төрөл