Мэргэжил, боловсрол
Би 2000 онд Анагаахын сургуулийн 4-р дамжааны оюутан байхдаа эзэмшиж буй мэргэжилд маань тус болох байх хэмээн анх иог, бясалгалын сургалтанд хамрагдсан цагаас хойш иог, бясалгал нь миний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ.
Бидний эргэн тойронд сэтгэл зүйн асуудлууд, биеийн эрүүл мэндийн хямралтай хүмүүс маш олон болсон учир оюутан байх үеэс дадуулсан иог, бясалгал дээрээ тулгуурлан эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг боловсруулж, цаг улиралтай уялдуулан биеийн цэвэрлэгээ хийх аргачлалыг аюурвед, уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн анагаах ухааны нотолгоонд суурилсан аргуудад тулгуурлан боловсруулж, 2019 оноос мянга мянган хүмүүсийг анагаан эрүүлжүүлээд байна.
Мэргэжил, боловсрол
2003 он ЭМШУИС, Уламжлалт анагаахын эмч
2004 онд Зүү төөнө заслын эмч
2008 онд Сэргээн засахын эмч
2008 онд “Бясалгалын сэтгэл түгшилтэд үзүүлэх нөлөө” сэдвээр АУ-ны магистр
2016 онд “Цус хомсрох хэлбэрийн харвалттай настнуудад зүү эмчилгээний үр нөлөө” сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан.
Ажил эрхлэлт
2003-2007 онд Дүнгээ эмнэлэгт эмч
2007-2013 онд ЭМЯ-ны харъяа Геронтологийн үндэсний төвд Сургалтын албаны дарга
2004 оноос Олон улсын Амьдрах урлаг ТББ-д иог, бясалгалын багш
2016 оноос АШУҮИС, МАУОУС-д багш