Зарим хүмүүс идээд байхад таргалдаггүй онцлогтой байхад зарим хүмүүс бараг шүлсээ залгиад л таргалаад байна гэж гомдоллодог. Үүний цаана байгаа шалтгаан нь хүний бодисын солилцоо идэвх юм.
Эрдэмтэд 40 наснаас хойш 10 жил тутамд бодисын солилцоо 5%-аар буурдгийг нотолжээ. Тэгвэл бодисын солилцоог идэвхжүүлэхэд хамгийн сайн нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн юм. Идэвхтэй дасгал хөдөлгөөнд иог, бүжиг, спорт, биеийн тамирын төрлүүд, алхах, гүйх гэх мэт олон төрлийн хөдөлгөөн багтдаг.
Идэвхтэй дасгал хөдөлгөөний эдгээр олон төрлүүд дундаас иог нь 8 настай балчраас 80 настай хөгшид хүртэл бүх насны хүмүүс хийхэд тохиромжтой байдгаас гадна стресс бухимдлыг тайлах, сэтгэл санааг тайвшруулах гээд маш олон ач холбогдлыг агуулдаг учир сүүлийн үед иогоор хичээллэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тийм ч учраас манай эрүүл мэндийн бүх хөтөлбөрүүд иог, бясалгал дээр суурилсан байдаг.


Залуу байхад хүний бодисын солилцоо сайн байдаг учир таргалсан ч эргээд амархан турдаг. Биед үүссэн янз бүрийн хямралууд буцаад засагдах нь хялбар байдаг. Харин 40 наснаас хойш бодисын солилцоо улдааширч ирсэнтэй холбоотойгоор өвчний эх сууриуд тавигдаж эхэлдэг. Мөн дээрээс нь агаарын бохирдол, хоол хүнсний аюулгүй байдал, орчны бохирдол гээд олон хүчин зүйлүүд үүнд нөлөөлдөг.
Тиймээс цаг улиралтай уялдуулан эд эрхтнүүдийнхээ үйл ажиллагааг тэтгэж, бие махбодын хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжиж өгөх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүссэн өвчнийг богино хугацаанд анагаан илааршуулахад чухал байр суурийг эзэлнэ.
Миний зохион байгуулдаг биеийн цэвэрлэгээний хөтөлбөрүүдээс хамгийн их цаг зав, анхаарал шаарддаг, тэр хэмжээгээр хамгийн өндөр үр дүн өгдөг хөтөлбөр бол хавар цагаан сарын дараа хийгддэг "Элэгний цэвэрлэгээний хөтөлбөр" байдаг. Харин намар тарвас боловсрох үеэр хийгддэг "Бөөр цэвэрлэх хөтөлбөр" нь цэвэрлэгээний хөтөлбөрүүд дундаас хамгийн хөнгөн хирнээ бөөр, элгийг давхар эрүүлжүүлэх ач холбогдолтой байдаг.
Эрүүл хүн цаг улиралтай уялдуулан биеийн цэвэрлэгээг зөв аргаар, оновчтой хийгээд байвал бид залуу, эрүүл байдлаа удаан хадгалах боломжтой байдаг тул би ч одоохондоо гайгүй байна гэж эрүүл мэнддээ тавих анхаарлаа бүү хойш тавиарай.