ТОЛГОЙ, ХҮЗҮҮ, НҮҮРНИЙ ГУАША СУРГАЛТ

2 өдрийн онлайн хөтөлбөр,

хичээлийн бичлэг бүхий хаалттай

группэд байнга байх боломжтой

Хэрэв та нүүрний арьс суларч, үрчлээ үүсч байгаадаа санаа зовж байгаа бол ботокс, тарилга, янз бүрийн аппарат, үйлчилгээ, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр БАЙГАЛИЙН ЧУЛУУ, ӨӨРИЙН ХИЧЭЭЛТ ЧАРМАЙЛТЫГ ашиглан хүссэн үр дүндээ хүрэх аюулгүй, найдвартай аргыг танд санал болгож байна.

Хөтөлбөрт ороод юу хийх вэ?

  • Хоёр удаагийн зүүм хичээл

  • Зүүм хичээл болон гуаша иллэг бүхий хаалттай группэд нэгдэж, байнга байх учир хүссэн үедээ иллэгээ дагаж хийх боломжоор хангагдана.

  • Группээрээ дамжуулан багшаас зөвлөгөө авах боломжтой.

Сургалтанд оролцогчдын маань бодит сэтгэгдэл

Гуаша сургалтанд сууж, хийж үзлээ. Өөрт их таатай байлаа. Их ойлгомжтой сайхан заалаа. Цаашид зааврын дагуу байнга хийнэ. Би уул нь гоо засалч мэргэжилтэй юм. Гэвч тэр бүр өөрөө өөртөө хийх өөрийгөө гоё байлгах боломж гардаггүй. Нэгдүгээр ололт миний хувьд өөртөө гоё байх боломж нээгдлээ. Хоёрдугаарт хүмүүст энэ гуашаг хийвэл хүмүүсээс авдаг янз бүрийн мэдрэмжийг бага авах боломжтой гэдгийг ойлголоо. Гараар иллэг хийхээс 100% илүү арьсанд гүн нэвчиж, үйлчилж байгааг эхний өдрийн сургалтын дараа мэдэрсэн. Хөдөөнөөс зорьж ирсэн хэргээ 100% биелүүллээ. Маш өндөр сэтгэгдэлтэй буцаж байна.

Т.Батдолгор, Өвөрхангай

Гуаша сургалтанд сууснаар арьс, эрүүл мэндээ хэрхэн сайжруулах талаар их зүйлийг мэдэж авлаа. Хүйтэн, сэрүүн уур амьсгалтай манай орны хүмүүст арьс арчилгаа их чухал байдаг. Энэ асуудалд их чухал үр өгөөжтэй санагдлаа. Цаашид олон хүмүүст хүрэх болтугай. Гуаша эмчилгээний сургалт нь гоо сайхан болоод эрүүл мэндийн чухал ач холбогдолтой болохыг мэдэж авлаа. Цаашид тогтмол хийж, үр дүнгийг нь үзэх болно. Сурсан, мэдсэн зүйлээ бусдад цаг зав гарган түгээж байгаа багшдаа баярлалаа.

Т.Хэрлэн, Улаанбаатар

Анх удаа нүүрний гуаша сургалтанд сургалтанд сууж, их зүйл сурч авлаа. Өглөө, оройдоо нүүрний тос түрхэж, хөнгөн иллэг хийж байсан бол өнөөдрөөс жинхэнэ утгаараа өөрийн нүүрэндээ массаж хийж сурлаа. Ойлгомжтой, сайхан сургалт байлаа. Б.Гэрэлмаа, Орхон

Нүүрний гуаша сурах гэж бодож явсаар бараг 2, 3 жил өнгөрчээ. Энэ сургалт нь богино хугацаанд маш өргөн мэдлэг агуулсан, үр дүнтэй сургалт боллоо. Цаашид үргэлжлүүлэн хийх бүх боломжийг хангаж өгч байгаа нь цаг завыг хэмнэсэн давуу талтай юм байна. С.Туяа, Нидерланд

Та мэдээлэл авахыг хүсэж байна уу?

Та эрүүл мэндийнчиглэлээр тогтмол мэдээлэл авахыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.