ГОО БҮСГҮЙ ХӨТӨЛБӨР

Хүссэн үедээ орж болох

14 хоногийн онлайн хөтөлбөр


Хичээлүүд 3 сарын турш нээлттэй гээд бод доо, гоё байгаа биз?

Алс хэтдээ ямар үр дагавар өгөх нь тодорхойгүй, үнэтэй аппарат хэрэгслээр биш харин биеийн хуурай цэвэрлэгээ, нүүрний гар массаж, кегелийн дасгал зэрэг аюулгүй, найдвартай аргаар гоо сайхан, эрүүл мэндээ сэргээхийг хүсч байгаа танд зориулсан 14 хоногийн онлайн хөтөлбөрт таныг урьж байна.

Та хөтөлбөрт ороод юу хийх вэ?


Хөтөлбөрийн 21 хоногийн хугацаанд:

  • 15 удаагийн зүүм хичээл орно.
  • 10 удаагийн лекц орно.
  • Өдөр бүр иогийн дасгал, амьсгалын дасгал, бясалгал хийнэ.
  • “ГОО БҮСГҮЙН 21 ДАДАЛ”-ыг хэрэгжүүлнэ.
  • Нүүр өргөх МАССАЖ хийнэ.
  • Биеийн ХУУРАЙ цэвэрлэгээ хийнэ.
  • КЕГЕЛийн дасгал хийнэ.

БИЕИЙН ХУУРАЙ ЦЭВЭРЛЭГЭЭ БА ЦЕЛЛЮЛИТ


  • Биеийн хуурай цэвэрлэгээг бүсгүйчүүд тэр бүр мэдээд байдаггүй. Бас мэдсэн ч хуурай цэвэрлэгээг хийх нь ховор.
  • Харин та "Гоо бүсгүй" хөтөлбөрт орж, биеийн хуурай цэвэрлэгээ хийх аргад суралцаж, өөр дээрээ хэрэгжүүлэн, үр дүнг нь бие дээрээ мэдрээд үзээрэй.
  • Целлюлит нь эмэгтэйчүүдийн гоо сайхныг гундааж, санааг зовоодог асуудлуудын нэг юм.
  • Биеийн хуурай цэвэрлэгээ хийх нь бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах, тунгалгийн урсгалыг сайжруулж, дархлааг дэмжих, арьсыг зөөлөн булбарай болгох, мөн целлюлитийг багасгах зэрэг маш олон төрлийн үр дүнг өгдөг энгийн хирнээ гайхалтай арга юм.

ТОЛИНД ХАРСАН ЧИНЬ НЭГ Л ТИЙМХЭН БАЙНА УУ?


Сая авахуулсан зургаа 3 жилийн өмнөх зурагтайгаа харьцуулсан чинь нүүр царай, бие хаа гээд арай л биш байна уу? Энэ чинь байгалийн л жам шүү дээ гэж өөртэйгээ эвлэрвэл хүн болгон л та-лаад, гуай-лаад эхэлнэ дээ.

Энэ зөвхөн танд тулгараад буй зүйл биш. Хүн болгонд л тулгарч байгаа. Ганцхан үүнийгээ яаж хүлээж авч, ямар арга хэмжээ авч байгаа нь чухал.

Эмэгтэйчүүд бидний нийтлэг дүр бол гэр бүл, үр хүүхэд, ажил төрөлдөө анхаарч, орой ирээд хоол унд, хүүхдийн хичээл ном, ар гэрийн хэзээ ч дуусашгүй олон ажилдаа анхаарч, орой болоход энэ бүгдийн дараа хий нь гарсан шаар шиг ямар ч эрч хүчгүй болж, унтахын л түүс болно. Маргааш өглөө нь бас л энэ цикл давтагдаж, нэг л мэдэхэд олон жил өнгөрч, гоо сайхан, эрүүл мэнд маань үрэгдсээр. Эцэст нь та нарын төлөө л би өөрийгөө золиосолсон гэж хүүхдүүд, ач зээ нартаа гомдоллосон үрчийсэн, ааштай эмээ болно. Энэ таны хүсэж байгаа зүйл мөн үү? Мэдээж үгүй.

Өнөөдөр бидний дунд ажил бизнесээ ч амжилттай удирдаж, ар гэртээ ч анхаарал халамжаа зориулж, эрүүл мэнд, гоо сайхнаараа ч гялалзаж яваа олон сайхан бүсгүйчүүл бий. Тэдэнд ч, танд ч, надад ч мөн адил 24 цаг бий, бид бүгд эрх тэгш.

Эрүүл мэнддээ, гоо сайхандаа зарцуулах цаг зав хомс, олон ажил зэрэгцэж байгаа ч хэрэв та хүсвэл, хэрэв та ач холбогдол өгвөл, хэрэв та зоривол, өөртөө цаг гаргаж амьдралынхаа тэнцвэрийг хангаж чадна. Өөртөө цаг гаргаж, үр шимийг нь хүртэж, хөтөлбөрт маань ойр ойрхон ордог бүсгүйчүүл нилээн бий.

Хэрэв та “Гоо бүсгүй” хөтөлбөрт маань орвол 2-хон цагийн дотор ямар олон зүйлийг амжуулна гэдгээ төсөөлж байна уу? Зүгээр л шийдвэр гаргаад хөтөлбөрт ороод ир бүсгүй минь.

ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧДЫН СЭТГЭГДЭЛ

Та мэдээлэл авахыг хүсэж байна уу?

Та эрүүл мэндийн чиглэлээр тогтмол мэдээлэл авахыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.