Хүн бүхэн аз жаргалтай сайхан амьдрахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, хичээж, тэмүүлж амьдардаг. Аз жаргалтай амьдрах үндэс суурь нь эрүүл байх юм. Хэрэв таны толгой өвдөөд эсвэл шүд чинь өвдөөд байвал та тэр өвдөлтөө яаж намдаах вэ гэж л бодохоос өөр юм толгойд нь орж ирэх үү? Мэдээж үгүй.
Харин хүний эрүүл байх үндэс нь сэтгэл санаа тайван эерэг зөв хандлага харилцаатай байх, тэнцвэртэй зөв хооллох, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх гурав юм. Хэрэв та энэ 3-ыг л өөртөө дадуулж чадвал эрүүл мэндээ гартаа атгалаа гэсэн үг.
Миний хувьд 2000 онд анх иог, бясалгалтай танилцаж, надад үнэхээр таалагдсан учир 2004 оноос иог, бясалгалын хичээлийг зааж байна. Сүүлийн үед дан иог, бясалгал гэхээс илүүтэй иог бясалгал дээрээ суурилан эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг зохион байгуулж байгааг та анзаарсан байх. Жишээ нь яг одоо бөөрний эрүүл мэндтэй холбоотой 10 лекц бүхий "Бөөрний хөтөлбөр" явж байна. Энэ хөтөлбөр маань 9 сард бас нэг удаа явна. Түүний дараа "Уушги тэтгэх, бүдүүн гэдэс цэвэрлэх хөтөлбөр" явна. Ингээд намрын сар дуусах учир ирэх жилийн хавар болтол ямар ч биеийн цэвэрлэгээний хөтөлбөр хийгдэхгүй.


Эрүүл мэндийн чиглэлээр сурсан мэдсэн, хэрэгжүүлдэг зүйлүүдээ хуваалцах зорилгоор 2019 онд АУ-ны доктор Н.Занди эмч пэйж хуудас, "Эрүүл амьдрахуй" группээ нээж, мэдээ мэдээлэл, сургалт лекцүүдээ оруулж явдаг. Энэ группэд миний уншсан элбэг 50, 60 лекц бий. Хэрэв та дотор нь ороод ухаад үзбэл танд хэрэгтэй сэдвээр гарцаагүй ярьсан байгаа гэдэгт итгэлтэй байна.
"Хийх хүнд арга нь олдоно" гэж нэг сайхан үг байдаг даа. Хэрэв та өдөр тутам иогийн дасгал хийе гэж бодож байвал сар бүрийн эхээр иогийн анхан ба дунд шатны онлайн хичээл эхэлдэг. Мөн тус бүр 15 лекц бүхий "Эрүүл амьдрал өглөөнөөс-1, 2, 3" гээд 3 хөтөлбөр маань (энэ бас иог бясалгалтай, ер нь миний бүх хөтөлбөрүүд иог, бясалгалтай байдаг) тогтмол эхэлдэг. Тэгээд группдээ 2-3 сар байх боломжтой байдаг.
Та мэдээлэл авахыг хүсэж байна уу?
Та эрүүл мэндийн чиглэлээр тогтмол мэдээлэл авахыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.