Хэрэв та эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл авахыг хүсвэл
"Эрүүл амьдрахуй" группэд маань нэгдэхийг урьж байна.
Сайн байна уу та, би Занди эмч байна.
Эрүүл үедээ хүн эрүүл мэндээ анхаарах нь ховор. Харин өвдсөн үедээ эмчид очиж, ямар эм, тариа, эмчилгээ хийлгэвэл би зүгээр болох вэ гэж асуудаг.
Харин би таныг өвдөөгүй байхдаа эрүүл мэндээ анхаарч, зовууриуд байвал цаг улиралтай уялдуулан биеийн цэвэрлэгээ хийж, өөрт байгаа дотоод хүч, нөөц боломж, цаг заваа ашиглан энх тунх байж, сайхан амьдраасай гэж хүсэж байна.
“Мөрөөдлийн амьдралаа бүтээх эрч хүчийг өдөр тутмын зөв дадлаар дамжуулан танд бэлэглэнэ.”
АУ-ны доктор, иог бясалгалын
багш Н.Занди
Та мэдээлэл авахыг хүсэж байна уу?
Та эрүүл мэндийн чиглэлээр тогтмол мэдээлэл авахыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.
Мөрөөдлийн амьдралаа бүтээх эрч хүчийг зөв дадлаар дамжуулан танд бэлэглэнэ. АУ-ны доктор Н.Занди
Эрүүл мэндийн чиглэлээр сурсан мэдсэн, хэрэгжүүлдэг зүйлүүдээ хуваалцах зорилгоор 2019 онд АУ-ны доктор Н.Занди эмч пэйж хуудас болон "Эрүүл амьдрахуй" группээ нээж, мэдээ мэдээлэл, сургалт лекцүүдээ оруулж явдаг. Энэ группэд миний уншсан элбэг 50, 60 лекц бий. Мөн ТВ нэвтрүүлгээр орсон ярилцлага, дугаар бий. Хэрэв та группэд нэгдэж, дотор нь ороод хайгаад үзбэл танд хэрэгтэй зүйл бий гэдэгт итгэлтэй байна.
Группэд орох холбоос
https://www.facebook.com/groups/396544574454647
Юутуб сувгийн маань холбоос
https://www.youtube.com/channel/UCyBmjbRIKeJGmy-G1j45KAQ
Мөн 2024 оны хавраас гишүүнчлэл бүхий Эрүүл амьдрахуй клубээ нээн ажиллуулж байна.
https://www.facebook.com/groups/238884949290401
Эрүүл мэндийн хөтөлбөрүүд
2003 онд уламжлалтын эмч, 2004 онд иог бясалгалын багш болсон мэдлэг туршлага дээрээ үндэслэн биеийн хөшингө, хөдөлгөөний хомсдлыг арилгах иогийн дасгал, стресс бухимдлыг тайлж, сэтгэл санааг тайвшруулах амьсгалын дасгал хийгээд бясалгал дээр суурилан ой тогтоолтыг сайжруулах, нурууны өвчнөөс сэргийлэх, цусыг төлжүүлэх, цусыг шингэлэх, амьдралын эрүүл хэв маягийг дадуулах чиглэлээр цуврал лекц бүхий 20 гаруй эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг санаачлан бий болгоод байна.
Эрүүл, гоо сайхан байх нь залуу хүний хувьд бурханы өгсөн бэлэг байдаг ч нас нэмэх тусам хүний өдөр тутмын дадал, хийж буй болон хийхгүй байгаа зүйлүүдээс хамааралтай учир хөтөлбөр болгоны онцлог, зорилгын хүрээнд судалгаа шинжилгээнд тулгуурласан лекц, дадлуудын тусламжтайгаар эрүүл мэндийн эрсдлээс сэргийлэх, үүсээд байгаа асуудлаа шийдвэрлэх гарц гаргалгааг олж авах боломжтойг хөтөлбөрт оролцогчид маань нотолсоор байна.

Детокс хөтөлбөрүүд
Аав маань ОХУ-ын Москва хотод хөдөө аж ахуй хариуцсан атташе хийж байхдаа өөрөө өөрийгөө анагаах, зурхайн талаар олон номуудыг авч цуглуулсан байдаг. Би тухайн үед 10 жилийн сурагч байсан учир сонирхож уншаагүй ч хожим анагаахын сургуулийн оюутан болсон хойноо тэдгээр номуудыг шимтэн судалж, зах зухаас нь өөр дээрээ туршин хэрэгжүүлж, ээж эгч нартаа, мөн найзууддаа зааж өгч хийлгэдэг байв.
Миний эргэн тойрны хүмүүст маш сайн үр дүнг өгч байсан учир нэг сайхан хувийн эмнэлэгтэй болж байгаад хүмүүст зөвлөгөө өгч хийлгэнэ дээ гэж холын мөрөөдлийг тээдэг байлаа.
Харин ковидын өмнөхөн хувийн хүний хөгжлийн сургалтанд сургалтанд хамрагдсан маань цахим сургалт явуулах эхлэлийг тавьж, 2019 оноос мацаг барих, завсарлагатай мацаг, иогийн аргаар гэдэс цэвэрлэх, элэг, бөөр, уушгины хөтөлбөрүүдээ зохион байгуулж, олон олон хүмүүсийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулсаар байна.
Онлайн дэлгүүр
1. Сургалт хөтөлбөр. Миний хувьд онлайнаар явуулдаг зарим сургалт хөтөлбөрүүдээ зарлагдсан хугацаанд зүүмээр удирдаж явуулдаг бол зарим хөтөлбөрүүдээ хүссэн үедээ хамрагдаж, хичээлүүдийг өөрийн цаг завандаа тохируулан үзэх, дагаж хийх боломжтой болгосон юм. Тиймээс та "Иогийн анхан, дунд шат"-ны сургалт, "Эрүүл амьдрал өглөөнөөс-1, 2, 3" зэрэг нийт 8 сургалтыг хүссэн үедээ авах боломжтойг дуулгахад таатай байна.
2. Ном. "Иогоор өөрийгөө анагаахуй", "Иогийн гарын авлага", "Зүү төөнө заслын эмнэл зүйн жорууд" гэсэн 3 номыг хэвлүүлсэн. Цахим хэлбэрээр болон хэвлэмэл байдлаар худалдан авах боломжтой.
3. Лекц. 2020 оноос хойш уншсан 1 цагийн үргэлжлэх хугацаатай нийт 27 лекцийг та дуртай үедээ авч, цахимаар сонсох боломжтой.

Круиз аялал
Би 10 жилд сурч байх үеэсээ сайхан аав ээжийн буянаар ОХУ, БНХАУ, Чех, Болгар, Польш гээд олон сайхан газар үзэж явлаа. Тэр дундаа 1990-1994 онд Москва хотод дунд сургуульд сурч байсан маань гадаад оронд амьдрах, аялах, гадаад хэл сурах, өөр орны хүмүүстэй харилцах гээд олон шинэ зүйлийг надад таниулж өгчээ. Хүн гадагшаа явахаар эх орныхоо сайхныг, үнэ цэнийг мэдэрдэг гэж үнэхээр үнэн үг юм билээ. Би хар багын л гадаадад амьдарч, ижилсэж дассан найз нөхдөө санах, шуудангийн хайрцагтаа ирэх захиаг орох, гарах бүртээ шалгах, монгол шинэ дуутай кассет олж авах, Монгол явах өдрөө хуруу даран тоолох... гээд л хүн сонсоход энгийн зүйлүүдийг маш их үнэлж цэгнэдэг болсон юм.
Харин гэр бүл зохиосноосоо хойш гэр бүлээрээ сайхан аялах юмсан гэж бодож, мөрөөддөг байв. Гэхдээ тэр мөч маань арай болоогүй, боломжтой болохоор, энэ ажлаа хийчихээр, мөнгө төгрөгөө зохицуулахаар гээд л хойш тавигдсаар л...
Нэг өдөр Соробан сампингийн Туяа захирал "Занди багш аа та нэг хүний төлбөрөөр хоюулаа аялмаар байна уу?" гэлээ. Би ч мэдээж тэгж аялахыг хүсэлгүй яахав. Гэхдээ яг тэр үед боломжгүй байсан юм. Гэтэл Туяа багш яг одоо биш хуримтлал үүсгэж, аяллаа төлөвлөж байгаад аялах боломжтой гэхийг сонсоод, круиз аяллын клубэд 2022 оны 6 сард нэгдэж, 2023 оны 7 сард гэр бүлээрээ европоор аялсан юм.
Хүн боломж бүрдэхээр, амьдрал жигдрээд аятайхан болохоор... гээд хойш тавиад байвал шалтаг мундахгүй хойшлуулсаар л байна. Харин төлөвлөөд хичээвэл аялчихдаг л юм байна гэдгийг өөр дээрээ мэдэрсэн тул энэ туршлагаа тантай ч гэсэн хуваалцахад бэлэн байна. Та ч гэсэн хуримтлал үүсгэж байгаад, аяллаа эртнээс төлөвлөж байгаад аялахыг хүсвэл надтай холбогдохыг урьж байна.